"Маск" продакшны залуу жүжигчид болох Д.Бямбадорж, Б.Ариунчимэг буюу Бидо, Ари хоёр өнгөрсөн зун хуримаа хийж, цахим ертөнцийг хуримын зургаараа доргиогоод авсан. Тэгвэл энэ хос хоёр тийш болсон гэх шум сонсогдож эхэллээ. Дуулиант хуримын эзэн бүсгүй Ари нэг л гундуухан харагдах болсныг гэр бүл салалттай холбох ч хүмүүс байна. Ямартай ч залуу хос цахим сүлжээнд найзууд байхаа больж, "Married" гэх статусаа өөрчлөөд авчээ. Түүнчлэн Ари "Уучилж чаддаг хүнийг хамгийн агуу хүн гэдэг юм гэсэн. Би яавч агуу хүн бишдэг ээ" хэмээн бичсэнээр түүнийг single ladies-ын эгнээнд шилжлээ гэх хар төрүүлээд авчээ.