05.20

Хүүхэд нохойд хазуулжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ах эгчтэйгээ салхилж явсан бага насны хүүхэд нохойд хазуулж эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.

Тухайлбал, тэнд эзэнтэйгээ явж байсан нохой байсан агаад хүүхэд рүү дайрч хазсан гэх мэдээлэл байгаа юм. Хүүгийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд нохойны эздээс эмчилгээний зардал нэхсэн боловч өгөхгүй, надад хамааралгүй гэжээ.

Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нохойгоо дагуулж ирэхгүй байх, мөн золбин ноход оруулахгүй байхыг тус газрын холбогдох удирдлагуудаас нь дээрх хүүгийн ар гэрийнхэн хүсчээ.