05.20

Хямралаас болж гэмт хэрэг нэмэгдэв

Эдийн засгийн хямралаас болж гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Сүүлийн үед айл гэрийн, тэр дундаа монгол гэрийн цоожийг эвдэлж ороод эд зүйлсийг нь хулгайлж тонох асуудал олонтаа гарах болжээ.

Тухайлбал, Баянхошуунд айлын гэрийн тооноор ороод бүхэл бүтэн хонины мах, зурагт, хивс, гурил, будааг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Мөн зогсоолд тавьсан машинуудын эд зүйлсийг хулгайлдаг бүлэг залуус баригдсан бөгөөд тэд хулгайлсан зүйлсээ хямдаар ч хамаагүй зарж борлуулаад олсон мөнгөө ар гэрийнхэндээ зарцуулж, хоол унд авдаг гэж мэдүүлжээ.

Тиймээс ард иргэдийг хянуур болгоомжтой байж, аль болох гэртээ үнэт эдлэл болоод эд зүйлсээ хадгалахгүй байхыг холбогдох газраас нь анхааруулж байна.