Жүжигчин Жу Жонсог, дуучин Гоми нар энэ жил хуримаа хийхээр болсноо албан ёсоор зарлалаа. Тэд 2013 оноос үерхэж эхэлсэн бөгөөд "fan cafe"-аараа дамжуулан хуримаа хийх гэж буйгаа фэнүүддээ мэдэгджээ. Жу Жунсогийг уншигчид маань "Хааны хоёр зүрх" киногоор нь сайн мэдэх бол дуучин Гоми "Нарны үр сад" киноны дууг дуулж байсан билээ.