Хэсэг оюутан залуус нэгдэж “Улстөрөөс хол бай” холбоо байгуулан ажиллагаагаа эхлэх гэж байна. Учир нь өнөөдрийн оюутан залуучууд бүгд л ямар нэгэн байдлаар улстөржиж, ямар нэгэн даргын сүүдэрт хоргодох хүсэлтэй болсон бөгөөд хичээл ном, ажил хөдөлмөрийг хоёрдугаарт тавьдаг болсон нь тэднийг ийн уриалахад хүргэсэн аж.
Их дээд сургуулиудын оюутны холбоо нь улстөрчдийн гар хөлөөр дүүрч, чиглэл зорилго нь мөн чанараа алдсан. Нөгөө талаар аль нэг даргын цүнхийг зөөж байж ажлын байранд очдог. Дээшээ явдаг гэсэн ойлголт нэгэнт бий болчихсон учраас залуус энэ бүгдийг цэвэрлэхийн тулд олон талт үйл ажиллагааг явуулахаар болсноо мэдэгдсэн юм.