Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр цагаан сарын баяртай холбоотой түр завсарласан. Тэгвэл хэлэлцээр өнөөдрөөс үргэлжлэх юм. Гэтэл хэлэлцээр үргэлжилж эхлэхтэй зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг баривчилсан гэх мэдээлэл гарч эхэллээ.
Энэ талаар тус компанийн хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдож тодруулахад, “Захирлыг хуулийнхан шалгаж байгаа. Ямар үндэслэлээр шалгаж байгааг бид мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өглөө. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь шалгагдаж байгаа аж.
П.ТУУЛ