Сургуулийн сурагчдаас тэмбүү өвчний тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, ЕБС-ийн есдүгээр ангийн гурван сурагчаас тэмбүү өвчний шинж тэмдэг илэрчээ. Энэ үзэгдэл анх удаа ч биш өмнө нь ч сургуулийн сурагчид тэмбүүгээр өвчилж эмчлүүлж байсан гэнэ.
Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд бүртгэлтэй байгаа 400-500 хүний 94 хувь нь 15-45 насныхан эзэлж байгаа аж. Цаашлаад их, дээд сургуулийн, коллежийн оюутнууд ч тэмбүүгээр өвчилсөн тохиолдол олон байна.
Тэмбүү өвчин бэлгийн замаар халдварладаг бөгөөд цусанд орсон тохиолдолд эмчилгээ хийсэн ч бүрэн эдгэрдэггүй гэдгийг эмчлэгч эмч ярив.
Тиймээс сургуулийн сурагчид болоод залуусыг өөрсдөдөө хяналтай, тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, тогтмол бэлгэвч хэрэглэж байхыг, хосууд биедээ үнэнч байх, бэлгийн нэг хавьтагчтай байснаар халдварт өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалж чадна гэдгийг анхааруулав.