05.21

Жүжигчин Б.Баярмаа үнэртэй ус, туфльд нүд унагадаг

“Ийм нэгэн дурлал” уран сайхны киноны Бүжингийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Баярмаа нэлээд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Тэгвэл жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “Хуримын сюрприз” киноны гол дүрийг бүтээсэн байна. Кино зураг авалтын үеэр охидтойгоо хамтдаа зургаа татуулж байсан тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж биеэ гайхалтай авч явдаг гэж магтаал сонсдог. Мэдээж  эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн хоббитой, нүд унагадаг зүйлтэй байдаг. Тэгвэл жүжигчин Б.Баярмаа үнэртэй ус, туфль цуглуулдаг. Тиймдээ ч тэрбээр “Гоё туфль хараад нүд унагадаггүй эмэгтэй гэж үгүй байх” хэмээсэн байна.

С.НАРАН