09.17

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 1200 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баримталж буй бодлого, чиглэл шүүхийн шийдвэрийг нэг мөр биелүүлэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх үүднээс өнгөрсөн баасан гарагт  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.
 
Нээлтийн арга хэмжээний үеэр тус газрын дарга, хурандаа Б.Цогжаргал хэлсэн үгэндээ 2018 оны 8 дугаар сарын байдлаар нийт 203.2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтийн хувийг өмнөх оны мөн үеийнхээс 2,2 хувиар өсгөж ажилласан талаар дурьдав.

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд 1200 гаруй иргэдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг өгч, санал хүсэлтийг нь сонсон, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, нэг цонхны үйлчилгээгээр өр төлбөртэй эсэх лавлагааг олгож, ажиллажээ.