05.21

Дахин ажил хаялт зарлах гэнэ

Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Автотээврийн салбарын хамтын болон тарифын хэлэлцээрийн асуудлаар энэ сарын 13-ны өдөр ажил хаялт зохион байгуулах гэж байсан ч түр хугацаагаар хойшлуулсан аж.

Гэвч ажил олгогч байгууллагуудын зүгээс хамтын, тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах тал дээр тодорхой арга хэмжээ авахгүй байгаа учраас ажил хаялт зохион байгуулахаар болсон гэнэ. Ажил хаялт 25-нд буюу ирэх даваа гаригийн 06.00 цагаас эхэлнэ гэж мэдэгджээ. Энэ тухайгаа маргааш олон нийтэд мэдээлэхээр болсон байна.