05.21

Дуурийн театрынхан цалингүй ажиллах уу

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх сард цалингүй ажиллах бололтой. Учир нь тус театрын дарга ажилтнуудаа цуглуулаад зургаадугаар сард цалин тавьж чадахгүй хэмээсэн байна.
 Энэ талаар төгөлдөр хуурч Б.Оюу УИХ-ын гишүүн Г.Уянгад хандан цахим хуудаснаа бичсэн байв. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө дуурийн театрын дарга ажилчдаа цуглуулан зургаадугаар сарын цалинг тавьж чадахгүйгээ албан ёсоор зарласан. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэж байгаагаар том төслүүдээ хөдөлгөж байж мөнгө орж ирнэ гээд байдаг төслөө хөдөлгөхөөр үзэглэснийг нь та хэд огцруулна гээд байдаг. Та хэдийн шийдэл бас зорилго яг юу вэ?” хэмээн бичсэн байна. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Г.Уянга нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг тавиад байгаа юм.

С.НАРАН