10.05

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлигын хэргээр баривчилжээ


АТГ-аас өчигдөр баривчилгаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан,  өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ. Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж. 

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сануулахад, АТГ өнгөрсөн оноос эхлэн улсын хэмжээнд төрийн байгууллагуудаар шалгалт хийж буй. Тодруулбал, шалгалтад  яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа юм. Шалгалтын үеэр олон зөрчил илрүүлж, зарим зөрчлийг нарийвчлан шалгахаар Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэстээ шилжүүлж байсан. Энэ дагуу эхнээсээ арга хэмжээ авагдаж эхэлсэн бололтой.