Сүүлийн хэдэн өдөр сошиалаар "Дэлхийн мисс 2014" тэмцээнд эх орноо төлөөлсөн мисс Т.Батцэцэгийн талаар нэлээд шуугив. Учир нь тэрбээр төрийн албанд зүтгэхээр болсонтой нь холбоотой. Хэдийгээр түүний ажил нь яг ч төрийн алба биш төрийн өмчит компани гэх тайлбар хийгдсэн боловч түүний хувьд "мисс" гэх тодотгол нь л олныг бухимдахад хүргэжээ. Гэсэн хэдий ч түүнийг дэмжигчид "Боловсролтой, хоёр ч гадаад хэлтэй мундаг бүсгүй. Мэргэжилтэн зэргийг өлхөн хийчихнэ" хэмээн өмөөрөөд авчээ.