МУГЖ И.Одончимэгийн охин гэх тодотголын эзэн З.Номуундарь ээжтэйгээ ихэр мэт адилхнаас гадна өсч яваа авьяаслаг жүжигчин гэдэгтээ маргах хүн гарахгүй биз ээ. Харин Номука жүжиглэхээс гадна хөгжмийн өндөр мэдлэгтэй гэдгээ саяхан баталсан юм. Учир нь тэрбээр "Аяыг таа" нэвтрүүлэгт оролцож, бүхий л төрлийн дууг нот нь эхлэнгүүт алдалгүй тааж үзэгчдийг гайхшируулаад авсан юм. Хэдийгээр түүний баг нэвтрүүлэгт ялж чадаагүй ч Номука нэвтрүүлгийн туршид маш олон дууг зөв тааж багийнхнаа төдийгүй өрсөлдөгчдөө ч гайхахад хүргэж, "number one" гэгдээд амжсан билээ.