10.15

П.Анужин: Ялархахгүй, төвөгшөөхгүй, аргалахгүй бүгдийг чин сэтгэлээсээ хийгээд үз

Хөтлөгч П.Анужин сүүлийн үед нэгэн зүйлд хичээнгүйлэн суралцаж байгаа гэнэ шүү. Үүнийгээ ганцаараа суралцаад зогсохгүй бусдад ч хуваалцахыг хүсчээ. Тэрбээр "Нэг сайхан зүйл сурснаа хуваалцах гээд. Аливаа ажлыг жаргаж хийх. Бид хэн нэгний төлөө хөдөлмөрлөж, зүтгэдэггүй. Тэгж боддог ч үнэндээ тийм биш. Гэр цэвэрлэсэн ч, юм бичсэн ч, хоол хийсэн ч, ачаалалтай байсан ч тэр бүгдийг хийж байгаадаа, амьд эсэн мэнд оршин буйдаа талархан талархан, бүхий л ажлаа жаргалтайгаар нугалж сурч байна. Ялархахгүй, төвөгшөөхгүй, аргалахгүй бүгдийг чин сэтгэлээсээ хийгээд үзээрэй. Ийм л зүйлээс аз жаргал, амжилт ирдэг. Жаргаж бүтээцгээе" гэжээ.