10.15

Белла Хадид сүй тавьсан уу

Супермодель Белла Хадид болон дуучин The Weeknd нарыг сүй тавьсан хэмээн гадны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Учир нь хэдхэн хоногийн өмнө Белла Хадидын төрсөн өдөр болсон бөгөөд энэ үеэр The Weeknd найз бүсгүйдээ гэрлэх санал гэнэ. Тодруулбал, Белла бөгжний хайрцаг бариад найз залуугаа үнсэн байгаа бичлэг цахим сүлжээнд тавигдсанаас түүнийг 22 насны төрсөн өдрөөрөө гэрлэх санал хүлээж авсан хэмээн олон нийт хардаад амжсан юм.