Манай улсад ам.долларын ханш хэлбэлзэлтэй байсаар удаж байгаа билээ. Дөрвөн сарын эхээр гэхэд 1997 төгрөгт хүрсэн. Ам.долларын ханш суларна гэсэн мэдээ биелэлээ олж өнөөдрийн байдлаар ам.долларын ханш суларч, төгрөгийн ханш чангарсан үзүүлэлттэй харагдаж байна. Арилжааны банкуудад ам.доллар 1942-1946 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны төвүүдэд 1932-1936 төгрөгөөр зарагдаж байгаа аж.