10.31

Явган хүний зам, талбайн газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцуулав

Нийслэлд явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд газар чөлөөлөх ажил үргэлжлэн явагдаж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хийгдэж буй энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй юм. Ажлын хэсгээс хийж буй ажлынхаа явцын талаар хотын даргад өнөөдөр танилцууллаа.

“Өнөөдрийн байдлаар Натур худалдааны төвөөс урагшаа явсан зам дагуу таван байршилд, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд Туушин зочид буудлын орц, гарцын хэсэг, Тээвэрчдийн гудамжинд таван ААН, байгууллагын хашаа, П.Гэндэнгийн гудамжинд 2 ААН, байгууллагын хашаа зэрэг 11 байршилд нийт 22 хашаа, өргөтгөл, орц гарц, явган шатыг буулгаж, газрын чөлөөлсөн байгаа” гэж Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. Мөн иргэдээс цахим хуудсаар дамжуулан ирүүлж буй мэдээллийн дагуу судалгаа хийсний дагуу нийт 15 байршилд газар чөлөөлөлт хийхээр болсон гэлээ.