11.01

И.Хулан ”Miss Tourism Queen Worldwide 2018”-д эх орноо төлөөлөв

Мисс И.Хулан "Miss Tourism Queen Worldwide 2018" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцжээ. Тэрбээр "Miss Tourism Queen Worldwide 2018" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 10 дугаар сарын 14-28-ныг хүртэлх хугацаанд амжилттай оролцож Тор-д шалгарcaндаа маш их баяртай байна. Энэ бүх хугацаанд нийт 24 орны үзэсгэлэнт охидоос маш их зүйлсийг сурч,гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээлээ. Тэмцээний төгсгөлд илүү их хичээх ёстойгоо мөн надад цаашид суралцах зүйл ямар их байгааг ойлгож өөртөө маш том зорилго өвөртлөн буцах гэж байна. Хүн харахад энэ бүхэн амархан мэт санагдаж болох ч үүний цаана ямар их хүний хүч хөдөлмөр оролцоо байдгийг дурдах нь зөв байх. Энэ хүртэл минь дэмжиж урам зориг хайрлан хамт байсан гэр бүл, найз нөхөд, хамаатан хэн бүхэнд баярлалаа. Мөн тэмцээний зохион байгуулагч хамт олон болон энэ гайхалтай боломжийн гүүр болж өгсөн олон улсын элч мисс Б.Гүнзаяадаа маш их баярлалаа. Хүн хичээвэл хүрэхгүй оргил бүтэхгүй зүйл гэж үгүй" гэжээ.