11.15

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусан прокурорт шилжүүлсэн байна.

ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг юм. 

Улмаар Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүний цагдан хоригдох хугацаа өнгөрсөн сарын 10-нд дууссан ч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлж, түүнийг үргэлжлүүлэн хорьж байгаа. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. 

Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/2cdaghg34