11.21

Өөрийн хөрөнгөөр баталгаажсан ““Парк Таун”бондтой танилц

Бондыг өрийн бичиг гэж ойлгож болно. Бонд бол тогтмол орлоготой, эрсдэл багатай үнэт цаас юм. Тодруулж хэлбэл, тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгээ эргүүлэн авдаг үнэт цаас. Ингэхдээ төлбөрөө мөнгө, хувьцаа, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн авч болдог. Та бонд худалдан авна гэдэг нь тухайн компанид тодорхой хугацаатай, тогтсон хүүгээр мөнгө зээлж байгаатай адил. Үүгээрээ хувьцаанаас ихээхэн ялгаатай. Бондын гол өгөөж нь хүү байдаг. “Монголын үнэт цаасны бирж”-ээрбондоо гаргаж буй “Минж Проперти” компани гэхэд богино хугацаат бондыг олон нийтэд санал болгож байна. Монголын хөрөнгийн зах зээлд өмнө нь гарч, хөрөнгө оруулагчдын хүртээл болж байсан бондууд дандаа богино хугацаатай. Хэрвээ танд мөнгө хэрэг болбол хувьцаатай адил бондоо хоёрдогч зах зээл дээр борлуулж ч болно. 
Компаниудын хувьд хөрөнгө босгож бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх зорилгоор ихэвчлэн бонд гаргадаг. Бонд гаргах нь хувьцаа гаргахтай адил хөрөнгө босго нэг арга хэрэгсэл юм. “Минж Проперти” компанийн “Парк Таун” бонд нь хөрөнгөөр баталгаажсан бондын төрөлд багтаж байна. Компанийн бонд нь хувьцааг бодвол өгөөж болон эрсдэл багатай, банкны хадгаламжтай харьцуулахад өгөөж арай илүү. “Парк Таун” бонд гэхэд жилийн 17 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай. Банкны хадгаламжийн хүүгээс энэ нь хамаагүй өндөр байгаа юм. Бонд чөлөөтэй арилжих боломжтой гэдгээрээ онцлог. Бондын гол өгөөж нь хүү байдаг гэж эхэнд дурдсан. Тэгвэл “Минж Проперти” компанийн “Парк Таун” бондын купоныг зургаан сар тутам төлөх аж. Тус компани 2011 оноос хойш барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй амжилттай хэрэгжүүлсэн төслийн нэг нь 620 айлын “Парк Таун” орон сууцны цогцолбор ажээ. 

Б.Тамир