Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол дахь Францын ЭСЯам нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Улаанбаатар хот дахь франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төвтэй хамтран 2018 оны 12-р сарын 10-ны өдөр Корпорэйт зочид буудалд иргэний нийгмийн төлөөлөгчдийг хүлээн авлаа.
Парис хот дахь Шайо-гийн ордонд 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүртэй адил тэгш хандах нэгэн зорилгын хүрээнд хүмүүн төрөлхтөн нэгдэн оршихыг бататгаж өгсөн билээ. Дэлхийн олон оронд хувь хүний болон олон нийтийн эрх чөлөөг хязгаарлах явдал ихсэж байгаа тул олон улсын түвшинд хүний эрхийн зарчмыг хамгаалах нэн шаардлагатай байгааг энэхүү тэмдэглэлт ойгоор сануулах болно.
Өнгөрсөн 10 дугаар сард Парис хотноо болсон Хүний эрхийн хамгаалагчдын дээд хэмжээний уулзалт зэрэг энэхүү түүхт ой тохиож буй жилийн туршид зохион байгуулагдсан арга хэмжээтэй нийцүүлэн тус ЭСЯам энэхүү хүлээн авалтыг зохион байгуулав гэж Монгол Улс дахь Франц Улсын ЭСЯ-наас мэдээллээ.