Загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар тамхинаас хэрхэн гарсан туршлагаа хуваалцжээ. Тэрбээр "За амласан ёсоороо тамхинаас гарсан аргаа хэлье хаха. Олон арга байдаг гэнэ лээ. Минийх тэр дотроос их бохир буюу жигших арга л даа. Талаараа устай түмний ундааны савыг тамхи хаядаг цэг болгоод баахан акурка хийчихсэн байсан юм. Тэндээс яахав тэгээд нэг л балгасан. Ямар мэдрэмж төрснийг ярих илүүц биз дээ. Тэр цагаас хойш татах сэдэл төрөх нь битгий хэл тамхины сураг гарахаар огиулсаар л зургаан сар боллоо доо. Тамхинаас гарах хэрэг байхгүй гэж боддог хүмүүст бол энэ зөвлөгөө хэрэггүй. Бас ухамсраараа аливаа зүйлээс татгалзаж чаддаг хүмүүст бол хэрэггүй байх. Гагц над шиг гарах хүсэлтэй ч буцаж орчихоод байдаг хүмүүст ганц сайн зөвлөгөө гэвэл энийг л харин эргэлзээгүйгээр хэлэх байна даа!" гэжээ.