05.23

Роберт Паттинсоныг нүцгэн цээжээрээ хамгаалав

Роберт Паттинсоны найз нөхөд түүнд байнга л халамж тавьж байдаг. Нэгэн тохиолдлыг дурдвал, жүжигчин эрийн найз бүсгүй саяхан түүнийг нүцгэн цээжээрээ халхалжээ.

Роберт найз нарынхаа хамт гудамжаар явж байсан аж. Харин тэдний өмнөөс папараццичид гарч ирж, жүжигчний зургийг авахыг санаархсан байна. Паттинсоны найзуудад энэ бүхэн таалагдаагүй тул тэд бүхий л аргаар өөрсөд рүүгээ зурагчдын анхаарлыг хандуулахыг хүсчээ.

Гэтэл тэдний дундаас хамгийн эр зоригтой нь Робертын танил нэгэн бүсгүй байсан бөгөөд өмсөж байсан цамцаа тайлж цээж нүцгэн папараццичдын урдаас гүйж очоод “Би ийм л аятайхан бүсгүй. Та нар миний зургийг дараад ав. Та нар хүссэн зүйлээ хийсэн биз дээ?” гэж хашгирчээ.

Энэ хойгуур Паттинсон нүүрээ дарсаар гэрэл зурагчдын дуран авайнаас бултаж амжсан байна. Харин Паттинсоны хайрт бүсгүй Талия Барнетт үүнийг харсан бол юу хэлэх байсан бол?