01.10

Н.Төгсцогтын ээлжит тулаан энэ сард болно

Мэргэжлийн боксын ертөнцөд эх орныхоо нэрийг гаргаж яваа боксчин Н.Төгсцогтын 11 дэх тулаан энэ сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт орших “Barclays Center”-т товлогдлоо.
 Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминиканы тулаанч, өмнө нь дэлхийн аварга цол эзэмшиж байсан Клаудио Маррейро (23-2, 17 КО) юм. Энэ жил 29 настай латин эр өнгөрсөн дөрөвдүгээр сард Мексикийн Хорхе Лараг эхний үед хүнд цохилтоор буулган авсан байдаг. Харин Н.Төгсцогт (10-0, 9 КО) өнгөрсөн тавдугаар сард цагтаа дэлхийн аваргын бүс эзэмшиж байсан Колумбын Оскар Эскандонг гуравдугаар үед ялсан билээ.