05.23

Хоёр монгол оюутан БНСУ-ын Цэргийн сувилагчийн академид элслээ

 БНСУ-ын Зэвсэгт хүчний харъяа Цэргийн Сувилагчийн Академи үүсгэн байгуулагдаад 59 жил болжээ. Тус академи түүхэндээ анх удаагаа гадаадын орноос буюу Монголоос хоёр оюутан элсүүлсэн талаар “Mongol radio” уламжлав.

Тус академийн анхны гадаад оюутнаар Монгол, Солонгос хоёр улсын Батлан Хамгаалах яамны хамтран ажиллах гэрээний дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэнцсэн н.Солонго, н.Заяа гэсэн хоёр эмэгтэй сонгогджээ. Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНСУ-ын Батлан Хамгаалах яамны харъяа хэлний бэлтгэлийн дамжааг амжилттай дүүргэж, энэ жил Цэргийн Сувилагчийн Академид элсэн орсон байна. Тэд дөрвөн жилийн турш цэргийн ангийн сувилахуйн ухаанд суралцсаны дараа эх орондоо буцах ажээ.