05.23

Сурагч охин “Лалын улс”-д нэгдэх гэж байжээ

Лондон хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, зүүн Лондонд 16 настай охин "“Лалын улс”-ын суртал ухуулгын нөлөөнд автсан байж магадгүй" тухай цагдаа нарт “Daily Mail” сонины ажилтнууд анхааруулжээ. Тус улсын цагдаа нар “Их Британийн сургуулийн сурагч охины "Лалын улс” бүлэглэлийн босогчидтой нэгдэх төлөвлөгөөг сэтгүүлчдийн мөрдлөгийн ачаар таслан зогсоосон” гэж мэдээлснийг BBC уламжлав. Мөн охин аюулгүй байгаа эсэхийг шалгах зорилгоор төрөл төрөгсөд болон хотын эрх баригчидтай хамтран ажиллаж буй юм байна. Дээрх тохиолдол нь “Лалын улс”-аас аюул занал учирч байгааг харуулж байна гэж Их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй онцлон тэмдэглэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ