05.25

Матрынханы итгэмтгий байдал бусдаас хараат байдалд оруулна

Хонь - (3/21-4/19)
Шинэ санаа оноо нандин мэдлэг эзэмших өдөр. Энэ өдөр эрдэм мэдлэгт тэмүүлж, бусадтай танилцах хүсэл төрнө. Удирдлагын зүгээс сонирхолтой санал тавьж магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээрт оролцох, бусадтай харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөе. Хамаатнуудад тань таны тусламж хэрэгтэй байна. Өвчин тусч магадгүй. Хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үед архи хамгийн муу туслагч гэдгийг ямагт сана.

Үхэр - (4/20-5/20)
Сэтгэл санаа тань эрс өөрчлөгдөх нь. Үүргээ ухамсарлах хурц мэдрэмж таны сайн талыг илэрхийлж байна. Та зорилгодоо хүрч, сурсан мэдсэн зүйлээ бусдад хуваалцахыг эрмэлзэх болно. Гэхдээ танд багшийн ажил энэ жилдээ хийх боломж гарахгүй байх. Харин үүний оронд нүүрэнд ил байгаа энгийн зүйлээс сонгон авч, түүнийг өөрийн болгох санаа ол.

Ихэр - (5/21-6/21)
Хайрлаж дурласан хүмүүсийн хувь заяанд гэнэтийн эргэлт гаргах өдөр. Саналаа хэлэхдээ хэт илэн далангүй, шулуун байх эсвэл уян налархай байх нь таныг шат ахихад туйлын сөрөг нөлөө үзүүлнэ. Сэтгэлээр унах, ойр тойрны хүмүүстэй маргалдах явдал гарна. Таны хэрэгтэй үед холдох, мууг мартах чанар нь эвлэрэх арга замыг олоход тусална. Болгоомжгүй үг хэлэх, бодлогогүй ширүүн үг хэлэх, сайн санаатны зөвлөгөөг сонсохыг ч хүсэхгуй байх магадлалтай байна.

Мэлхий - (6/22-7/22)
Одод эрүүл мэндийн асуудлыг тань хамгаалсан мэт санагдана. Шинэ нээлт хийх, идэвхтэй тэмцэх цаг ирлээ. Таны үйл хөдлөл эрс шийдмэг байх ёстой. Зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. Гэвч хэрэв та хөдөлгөөн багатай байснаас даралт өөрчлөгдвөл тэд яаж ч чадахгүй. Хоолны дэглэм барихад тохиромжтой өдөр. Хүнсний эрүүл ахуйч эмчтэй уулзаж зөвлөгөө ав.

Арслан - (7/23-8/22)
Хар энергийн жинхэнэ довтлогоон болох магадлалтай өдөр. Эсэргүүцээд нэмэргүй. Хамгийн сайн арга нь эвлэрэх явдал мөн. Хэрвээ танаас ямар нэгэн юм авахыг хүсвэл хүссэнээс нь ихийг өг. Болгоомжтой байхгүй бол дотоод хүч, эрх чөлөөний илрэл чинь дотнын хүнтэйгээ харьцах сайхан харилцааг эвдэх болно. Та өөртөө материаллаг болон сэтгэл санааны асуудлуудыг тээж байна.

Охин - (8/23-9/22)
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Иймээс ажил хэргээ нямбай төлөвлө. Хуурагдах, санхүүгийн том алдагдалд орох аюул нүүрлэж байна. Энэ үед олон хүнтэй газраас холуур яв. Эрүүл мэнд тэр байтугай амьдрал тань аюулд өртөж болзошгүй. Гадны хүмүүстэй ширүүн тэмцэлдэж магадгүй. Урьдынхаас илүү тэвчээртэй бай. Аливаа хэрүүл маргаан, тэмцэлд бүү оролц. Бүх юм таны эсрэг эргэх болно. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь.

Жинлүүр - (9/23-10/22)
Шинэ долоо хоног сэтгэл хөдөлгөсөн таагүй өдөр хүлээж байна. Хамтрагчдаас болон ажил бүтэхгүй байна. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарч амьдралын зөв хэв маяг баримтлахыг зөвлөж байна. Эрүүл чийрэг хүн л амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадна. Биеэ цэвэрлэж эрүүлжих өдөр болно. Холын зам, шинэ танилууд танд амжилт авч ирнэ. Та өөрийгөө үнэлэх болно.

Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр нийтэч зантай олны анхаарлын төд байх дуртай хилэнцүүд ганцаардмал амьдралын хэв маягийг баримтлах шаардлагатай болох тул нэлээд таагүй цаг үеийг даван туулах хэрэгтэй болно. Гэрээ хэлэлцээр хийх, олон нийттэй харьцах мөн улс төрийн үйл ажиллагаанд таатай байна. Өнөөдөр та урд хожид мэдэрч байгаагүй тийм их эрч хүчийг мэдрэх болно. Таны авсан дурын ажил тань амжилттай байх бөгөөд дурын таагүй нөхцөл байдлыг ч та өөрт ашигтайгаар эргүүлж чадна.

Нум - (11/22-12/21)
Элэг ходоод, гэдэсний өвчнүүд замбараагүй хооллолтоос болж үүснэ. Ялангуяа гэрээсээ хол яваа хүмүүст илүү хамаатай. Хоол төдийгүй уух усаа ч анхааралтай сонго. Эрүүл амдралын хэв маягийг баримтлал. Ажил хэргийн тухайд амжилттай байна. Өөрийнхөө хүчинд итгэж, тууштай үзэл бодолтой байснаар тушаал дэвшиж даргыэ байр сууринд хүрнэ.

Матар - (12/22-1/19)
Худал хуурмаг, бүтэшгүй хоосон мөрөөдөл өдөөн хатгалга, уруу татагдахтай холбоотой өдөр. Өнөөдөр таны итгэмтгий байдал таныг бусдаас хараат байдалд оруулна. Ийм байдал нь албаны болон гэр бүлийн харилцаанд ч нөлөөлнө. Хүнд хэцүү сорилтууд болох магадлал өндөр байна. Та нарын зарим нь харилцааныхаа талаарх бодит байдалтай нүүр тулж урт хугацааны амлалт өгөх үү эсвэл салах уу гэдгээ шийдэх хэрэгтэй ч байж болох юм.

Бумба - (1/20-2/18)
Шинэ ажлыг эхлэхэд бус дуусгахад таатай өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Бэлгийн эрч хүч, зөн билэг их байна. Анхааралтай бодож төлөвлөсөн ажил амжилттай болно. Эртний хамтрагчтайгаа харилцаагаа тасалж, балмад авир гаргах бололтой. Шударга бус байдлаас чинь болж шийтгэл ирж болзошгүй. Хямгатай байх нь ашигтай.

Загас - (2/19-3/20)
Долоо хоногийн эхнээс та маш нийтэч байж харилцан ярилцагчтайгаа оюун санааны харилцаа хялбар тогтоож чадна. Гэвч заримдаа таныг ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Таны эелдэг занг хөнгөмсөг зан мэт хүлээн авч, мөн таны илэн далангүй байдлыг хувийн зорилгодоо ашиглаж болно. Хэт их яарсан эсвэл өөрийн сонирхлыг илүүд тавьснаар ажилд тань саад болно.