03.25

Могойн голын ил уурхайн эрсдэлтэй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг зогсоов

 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөв.