05.25

Тариалалтаар Хөвсгөл, Орхон, Хэнтий аймгууд тэргүүлж байна

Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 16.0 мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган га-д тариалалт хийхээр зорилт дэвшүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 237.5 мянган га-д үр тариа, үүнээс 231.3 мянган га-д улаанбуудай, 5.7 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 2.0 мянган га-д малын тэжээл, 21.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 268.8 мянган га-д тариалалт хийж 67.1 хувийн явцтай байна.

Үүнээс үр тарианы тариалалт 72.3 хувьтай төмс, хүнсний ногооны тариалалт 41.3-26.2 хувьтай байгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 8.1 хувь, төмсний тариалалт 3.7 хувиар илүү , харин хүсний ногооны тариалалт 8.4 хувиар бага байна.

Тариалалтын явц Хөвсгөл, Орхон, Булган, Хэнтий аймагт 80.4-94.9 хувьтай байгаа бол Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудад 50.0 -74.4 хувьтай байна.