05.25

Дуучин Б.Болдбаатар урлагаа орхисон уу?

Хэдэн жилийн өмнө нийтийн дууны дуучид борооны дараах мөөг шиг олноороор гарч ирж байсан бол өнөөдөр тэдний зарим нь тайзан дээр харагдахаа больжээ. Тухайлбал, нэг хэсэгтээ л “Хайр буруугүй”, “Нутгаа санасан сэтгэл” зэрэг дуугаар байлдан дагуулж байсан дуучин Базарсадын Болдбаатар сүүлийн хоёр жил тайзан дээр гарсангүй. Тэрбээр хуримаа хийж, гэр бүлийн амьдрал зохиосныхоо дараа уран бүтээл хийгээгүй.  Хамгийн сүүлийн мэдээллээр тэрбээр нэгэн уул уурхайн томоохон компанийн дэд захирал болжээ. Үүнээс харахад дуучин Б.Болдбаатар урлагаа орхиж, бизнесмэн болохоор шийдсэн бололтой.