04.24

Тэргэнцэртэй баатрууд

JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН

НИЙГЭМД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ЗАРИМ ТӨСЛҮҮД

JCI Прогресс салбар байгууллагаас 2019 онд хэрэгжүүлж буй нийгэмд хандсан “Тэргэнцэртэй баатрууд” төслийн хүрээнд 2019 оны 03-р сарын 30-ны өдөр “PROGRESS CUP-2019” тэмцээнийг Монголын Туялзуур Сэлэмний Холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээний гол онцлог нь Анхны Туялзуур Сэлэмний бие даасан B зэрэглэлийн чансааны оноо олгох тэмцээн болохоороо онцлогтой юм. Мөн НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын “Тэгш Бус Байдлыг Бууруулах” зорилтод чиглэсэн төсөл юм.

Төслийн ерөнхий танилцуулга:

Хүн төрөлхтний тулааны гол зэвсэг болох сэлэмний Дуэл нь спорт хэлбэрээрээ 15-р зуунд баруун Европт үүссэн гэж тодорхойлдог. Энэхүү Спорт нь Олимпийн наадам үүссэн цагаас тасралтгүй оролцсон цорын ганц спортын төрөл гэдгээрээ маш онцлогтой спорт юм. Монголын туялзуур сэлэмний холбоо нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 200 тамирчин, 6 клуб, жилд дотоодын 12 тэмцээн зохион байгуулж, 400 хичээллэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин Тэргэнцэртэй Сэлэмний спортын хувьд мөн нилээдгүй хугацааны түүхтэй спортын төрөл бөгөөд 1960 оноос Пара Олимпийн наадамд анхлан орсон байдаг. Мөн тухайн цаг хугацаанаас тасралтгүй үргэлжилж буй ПараОлимпийнтөрөл юм.

“ТЭРГЭНЦЭРТЭЙ БААТРУУД” төслийн эхлэл нь 2018 оны 06-р сарын 25-ны өдөр JCI Прогресс Салбар байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Б.Тулга, Туялзуур сэлэмний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулга нар “Хамтран Ажиллах Санамж бичиг”-ийг байгуулснаар энэхүү төслийг эхлүүлж байсан түүхтэй. Санамж бичгийн хүрээнд нийт 8 тамирчин хичээллэгч тогтмол FLECHE клубын Мөнхтулга багшийн удирдлаган доор эхлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар тогтмол хичээллэгч тамирчидын тоо 20-д хүрээд байна.

Төслийнзорилго: 

    Монголын Тэргэнцэртэй Сэлэмний тамирчинг Токио 2020 Паралимпын наадамд эрх аван оролцож, Монголын бахархалт тамирчинг төрүүлэх.

Хамрах хүрээ:
    250 орчим идэвхитэй бүлгийн иргэд

Хэрэгжих хугацаа:
    2019-2028 он хүртэлх хугацаанд
Санхүүжилт:
    ОУ-ын стандартад нийцсэн хувцас хэрэглэл, төхөөрөмжүүд, ОУ-ын тэмцээний зардал, эрх авахад шаардагдах дотоодын тэмцээн зохион байгуулах болон ОУ-ын тэмцээнд дэмжлэг үзүүлэх.