JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН
НИЙГЭМД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ЗАРИМ ТӨСЛҮҮД
-“SAVE ANGELS” төсөл нь JCI Монгол байгуулллагын Үндэс нийт уг төслүүдийн нэг бөгөөд тус байгууллага нь 2015-2018 онуудад 3 удаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран SAVE LIFE төслийг хэрэгжүүлсэн. 1987 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байсан тасагт иж бүрэн засвар хийж олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тохижуулж ашиглалтанд оруулсан.
-Төслийн зорилго нь Монгол Улсад мэндэлж буй нярайн эндэгдлийг бууруулахад оршино.
-Төслийн уриа: ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ
Энэхүү тасаг нь 2015 онд улсын хэмжээнд 15 дутуу нярайг хүлээх авах хүчин чадалтай байсан бол 2016 онд 70-80 дутуу нярайг хүлээн авах хүчин чадалтай болж байсан.
Дутуу болон бага жинтэй нярай хүүхдүүдийг сувилан эмчлэх олон улсын жишигт хүрсэн энэ тасаг нь нярайн эндэгдлийг бууруулах бодит ажил болж чадсанд JCI Монгол байгууллагын нийт гишүүд бид бүгд баяртай байна.








