JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГЫН
НИЙГЭМД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ЗАРИМ ТӨСЛҮҮД
JCI Их Хүрээ салбар байгууллагаас нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилгоор 2012 оноос санаачлан, тасралтгүй жил бүр хэрэгжүүлж байгаа “Ногоон Ирээдүй” төсөл нь улам өргөжин цар хүрээгээ тэлсээр байгаа ба уг төслийн хүрээнд хэрэгждэг “Нэг цэцэг Нэг дэлхий” дэд төслийн хүрээнд урт хугацааны нөлөөллийг бий болгохын тулд Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Төрийн бус байгууллагууд, дүүргүүдтэй хамтран Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн сурагчдын зуны амралтын өмнө хүүхэд багачуудад JCI Их Хүрээ салбар байгууллага, цэцгийн клуб, хандивлагч байгууллагууд, хувь хүмүүсийн цэцгийн үрсэлгээг “Миний цэцгийн ном” гарын авлага, өдрийн тэмдэглэлийн хамт гардуулан өгдөг бөгөөд намар 9 сарын эхээр “Хичээлийн шинэ жил ба Цэцгийн баяр” өдөрлөгөөр амралтаараа тарьсан цэцэг, хөтөлсөн тэмдэглэлээ анги танхимдаа авчирч, үргэлжлүүлэн тарьж ургуулдаг, сурсан мэдсэн зүйлсээрээ ханын сонин, бүтээлийн самбар гаргах зэргээр бусадтайгаа туршлагаа хуваалцдаг сайхан уламжлал тогтоод байна. 5 дахь жилдээ хэрэгжиж буй уг төсөлд Улаанбаатар агаарын бохирдол ихтэй захын дүүргүүдэд байрлах Ерөнхий боловсролын дунд сургуулийн 26, 200 гаруй хүүхэд, 723 багш, 44,400 эцэг эх, асран хамгаалагч нарыг хамруулаад байна.

"Нэг цэцэг-Нэг дэлхий" төсөл нь НҮБ-ийн Мянганы хөгжлийн зорилтын Байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд баталсан хот улсын ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг цэвэршүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Боловсрол эзэмшилт, боловсролын чанарыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хүүхэд багачуудад нийгмийн боловсрол олгож байгаа юм. JCI байгууллагын эрхэм зорилгод чиглэсэн төсөл бөгөөд Эерэг өөрчлөл бүтээх хөгжлийн боломжийг бидний шинэ үе болох бяцхан дүү нартаа олгож өөрсдийн сурах орчин цаашлаад өөрсдийн гэр, аав ээж нарынхаа ажлын байрыг ногоон, эрүүл, үзэмжтэй болгоход бодит дэмжлэг үзүүлж байна. Үүнээс гадна энэхүү төслөө өргөжүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынхантай хамтран орон нутагт хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү төсөл нь зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулахад JCI-ын залуус юу хийж, бусдыгхэрхэн татан оролцуулж болохыг үлгэрлэн харуулж байгаа ихээхэн ач холбогдолтой төсөл юм.
Active citizen framework хүрээнд Илүү сайн байх гэсэн уриан дор энэхүү төсөл нь жилээс жилд сайжирсаар иржээ.
1. JCI Монгол байгууллагын 2012 оны Шилдэг олон нийтэд хандсан сурталчилгаа шагнал хүртсэн
2. 2013 оны JCI Ази Номхон далайн бүсийн чуулганаар Шилдэг төслийн short list-д шалгарсан
3. 2015 болон 2016 онуудын JCI World Congress – оос Шилдэг нийгмийн хариуцлагын төслөөр жил дараалан шалгарсан

