Францын алдарт гитарчин Тибу Куван ирэх сарын 2-нд Монголд ирэхээр болжээ. Тибу Куван нь 20 насандаа олон улсын 13 шилдэг шагналыг хүртсэн цорын ганц гитарчин залуу юм. “Сонгодог гитар”-ыг шинэ төвшинд хүргэсэн учир тэрбээр “Сонгодог гитарын элч” гэх нэрийг авчээ. Тэрбээр 2013 онд “Сони Мюзик”-тэй хамтран “Скарлеттай хийсэн бүжиг” цомгоо гаргасан нь Францын “France Musique”, “France Culture”, “Radio Classique” зэрэг радион хамгийн их гүйлгээтэй цомгоор шалгарсан аж. Мөн онд буюу 29 насандаа дэлхийн 120 гаруй орноор аялж, 1000 гаруй тоглолт хийснийхээ ойг тэмдэглэсэн байна. Түүнчлэн гитарчин Тибу Куван нь ХБК, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн суралцагчдад сургалт хийхээр төлөвлөсөн гэнэ.