Санхүүгийн зохицуулах хороо Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран “Эрсдэлд суурилсан хөрөнгө” сэдэвт сургалт, семинарыг 2019 оны аравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Сургалт нь эрсдэлд суурилсан хөрөнгө буюу тоон үзүүлэлтийн (Risk Based Capital-RBC) үнэлгээний ач холбогдол, даатгалын компаниудын эрсдэл даах хэмжээ, хөрөнгийн хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар, нөөц санг тооцох аргачлалыг боловсронгуй болгох болон өөрийн төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ (Own risk ssolvency assessment-ORSA) зэрэг сэдвийн хүрээнд явагдана.
Сургалтад даатгалын компаниудын гүйцэтгэх удирдлага, эрсдэл хариуцсан ажилтан болон актуарч нарыг оролцохыг урьж байгаа бөгөөд СЗХ-ны daatgal@frc.mn хаягаар бүртгүүлж хамрагдах боломжтой.