БНХАУ-д сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаа аж.Тэгвэл үүнтэй холбоотойгоор төрийн албан хаагчдыг авилгыг жигшүүлэх оролдого хийж эхлэсэн байна. Өөрөөр хэлбэл Хятадын эрх баригчид төрийн албан хаагчдыг бүтэн нэг өдөр шоронд өнжүүлжээ.Хятадын Ху Бэй мужийн коммунист нам өөрийн намын эрх бүхий 70 албан тушаалтныг гэр бүлийнх нь хамтаар шоронд аваачиж нэг өдрийг өнгөрүүлсэн байна. Тэдний очсон шорон өмнө мөр зэрэгцэн ажиллаж байсан албан тушаалтнууд байсан төдийгүй шоронд хэрхэн ял эдэлж байгааг бодитоор харуулсан байна. Ингэсний үр дүнд авлигын хэрэг багасна хэмээн Хятадын төрийн удирдлагууд үзэж байгаа юм.