11.27

Мадонна шинэ хайртай учирчээ

Хувийн амьдралаа бусдаас нууцлах дургүй Попын хатан хаан Мадонна шинэхэн дурлалтай учирсан тухайгаа зарлалаа. Энэ жил 56 нас хүрсэн Мадонна Германы алдарт тенор Йонас Кауфмантай болзох болжээ. Тэд Лондонд болсон нэгэн үзэсгэлэнгийн үеэр танилцсан ба Мадонна түүнд 2015 онд худалдаанд гарах шинэ цомогтоо хамтарч ажиллах хүсэлт тавьсан байна. Йонас Кауфман Мюнхен хотод амьдардаг ба Баварын дуурийн театрт ажилладаг ажээ. Тэрбээр энэ жил 45 настай бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард эхнэрээсээ салжээ.