05.27

Эйффелийн цамхаг хулгайчдаас болж хаалгаа барихад хүрчээ

Өнгөрөгч долоо хоногийн Баасан гаригт Парисын хамгийн алдартай дурсгалт газруудын нэг болох Эффелийн цамхагт нэгэн зэрэг олон тооны халаасны хулгайчид байгаа талаар нэгэн ажилтан мэдэгдсэний дараа хаалгаа барьсан байна. Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар, халаасны хулгайчдын дөрвөөс таван бүлэг тус цамхагт жуулчидтай холилдон орж, тэднээс боломжтой бүхнээ хулгайлдаг аж. Өдөр болгон олон тооны хулгайн хохирогчид гомдол мэдүүлдгээс ихэнх нь Ази жуулчид байдаг гэнэ. Ялангуяа Хятад жуулчид их хэмжээний бэлэн мөнгөө алдсан талаар гомдол мэдүүлэх нь элбэг тохиолддог аж.

Эффелийн цамхгийн удирдлага мэдэгдэлдээ, ийнхүү түр хаалгаа барьсан нь маш харамсалтай хэрэг бөгөөд цаашид хулгайн хэргийг багасгахын тулд хамгаалалтыг сайжруулж, Парисын Цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа тухайгаа хэлсэн байна. Тус цамхаг нь жилийн бүх өдөр тогтмол ажилладаг боловч заримдаа тэсрэх бөмбөг байршуулсан, эсвэл халдлага гарч болзошгүй гэсэн сэрэмжлүүлгийн дагуу түр хаалгаа барих тохиолдол гардаг аж.