05.28

Жолооч, кондукторууд мэдээлэл хийнэ

Үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг хүсч нийтийн тээврийнхэн энэ сарын 25-наас ажил хаялт зарлаад байгаа.

Жолооч, кондукторууд болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын төлөөлөл “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлаж үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр болжээ.

Дашрамд, нийтийн тээврийнхэн 350-400 мянган төгрөгийн үндсэн цалинг нэг дахин нэмэгдүүлж 880 мянган төгрөг болгох шаардлагыг тавиад байгаа билээ.