Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыров уран сайхны кинонд гол дүр бүтээж байна. Энэ тухай Кадыров цахим хуудастаа “Та бүхэн намайг зурагтаараа хүсвэл кино театрын дэлгэцээр харах боломжтой боллоо. Учир нь би адал явдалт киноны гол дүрийг бүтээж байна. Манай киног Холливудын найруулагч найруулж, дэлхийд алдартай жүжигчид тоглож байгаа. Бид зураг авалтын ажлаа эхэлсэн. Энэхүү киногоо амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Аллах ивээг” хэмээж, автомат буугаар агаарт буудаж буй хэсгийнхээ бичлэгийг байршуулжээ. Чечений Ерөнхийлөгчийн тоглосон “Гэр бүл” кино сүүлийн үед шуугиан тарих болсон. “Гэр бүл” кинонд Кадыров Чечений удидагчийн байр сууринаас ОХУ-ын улс төрийн тогтолцоо болон Владимир Путинтай хэрхэн харилцдаг талаараа өгүүлдэг байна. Уг киноны талаар Кремлээс ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ажээ.
Х.ЗАЯА