05.28

Жүжигчин Ж.Мөнгөнсүх сайд эмэгтэйн ивээлд багтаж, кино урлагаас хөндийрөхөөр шийдсэн үү

"Эмоци" продакшины залуу жүжигчин Ж.Мөнгөнсүхийн талаар шар бор мэдээ цацагдах нь олон. Түүнийг  “Олны танил болонгуутаа л эхнэр хүүхдээ хаян залуухан бүсгүйтэй холбогдох болсон талаар мэдээлэл цацагдаж байв. Гэсэн ч тэрбээр мэргэжлийн жүжигчин биш хэдий ч, жүжиглэх авьяастай нэгэн гэдгээ харуулж чадсан чадварлаг залуу.  Хэд хэдэн киноны гол дүрийг бүтээсэн  царайлаг залууг Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн гэдгийг хүмүүс андахгүй. Харин сүүлийн үед Үндсэн мэргэжлээрээ ажиллахаар шийдэж БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэвлэлийн төлөөлөгч болоод удаагүй байгаа хэмээх мэдээлэл цацагдах болжээ.