05.28

Ажил хаялтыг дэмжихгүй ажлаа хиймээр байна гэлээ

Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэхийг шаардан ажил хаяад гурав хоноод байгаа билээ. Энэ хооронд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс бол ард иргэд юм. Тэгвэл өнөөдөр ажил хаялтанд нэгдсэн Төрийн өмчит "Автобус-1" компанийн ажилчид хэвлэлийн хурал хийлээ. Тэд хэлэхдээ ажил хаялтыг дэмжихгүй байгаа бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн шахалтаар ажил хаяхаас өөр аргагүйд хүрч байна. Бид нарын цалин хангалттай. Жолооч кондукторууд 1.2-1.4 сая төгрөгийн цалин авдаг. Биднийг ажлаа хийх гэхээр ажил хаялт зарлаад байгаа этгээдүүд баазын хашаанаас гаргахгүй автобусны урдуур хөндөлсөлж хэвтсэн. Бид эдгээр хүмүүсээс болж гурав хоног ажил хийсэнгүй. Цалин авсангүй гэх тайлбарыг өглөө. Харин уг мэдээллийг нөгөө тал эсэргүүцэж байгаа бөгөөд өнөөдрийн хэвлэлийн хурлыг санаатайгаар зохион байгуулсан. Нийт 1500 ажилтнаас 1200 нь ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжээгүй хүмүүс нь дандаа удирдах албан тушаалтай хүмүүс. Өнөөдрийн хэвлэлийн хуралд сууж байгаа хүмүүсийн зарим нь ажлаасаа аль эрт гарсан хүмүүс байна гэсэн тайлбарыг өгчээ.