05.28

Дарга нараас дахин 80 машин хураана

Өнгөрсөн хугацаанд дарга нараас хурааж авсан шатахуун их иддэг том оврын жийп машинуудыг орон нутагт хуваарилж өгөхөөр болсон. Тодруулбал, энэ сарын 18-нд Засгийн газрын тогтоол гарч одоо хураачихаад байгаа автомашинуудаа орон нутгийн хилийн боомт, мэргэжлийн хяналт зэрэг автомашин нэн шаардлагатай газруудад өгөхөөр шийдвэрлэсэн билээ.

Одоогоор Засгийн газрын автобаазад төрийн албаны шатахуун өндөр зарцуулдаг 70 гаруй автомашиныг хураан байршуулаад байгаа. Эдгээрийн ихэнхи орон нутаг руу илгээгдэх юм. Түүгээр зогсохгүй төрийн байгууллагуудаас дахин 80 машин нэмж хураахаар болсон гэнэ. Хурааж авах машины жагсаалтыг одоогоор гаргаад байгаа яг хэдийгээр хурааж эхлэх нь тодорхойгүй байна.