05.28

Ялтан барилга дээрээс унаж хүнд гэмтжээ

Энэ сарын 25-ны өдөр буюу өнгөрөгч даваа гарагт Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж байгаа барилгын хоёр давхраас хүн унаж гэмтсэн байна. Өөрөөр хэлбэл тус аймгийн Улаангом сум тавдугаар багт энэ хэрэг гарсан бөгөөд гэмтсэн ажилтан ял эдэлж байгаа этгээд байж. Тэрбээр барилгын ажлын хоёрдугаар давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад унасан ба хүнд бэртэл авсан байна.

 Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ хэрэгт мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийж байгаа юм