05.28

Тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлж байна

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлт сээс санаачлан нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газартай хамтран 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын тэнэмэл, орон гэргүй,архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажилд “Эгэл амьдралын мөр” ТББ мэргэжлийн үйлчилгээ үзүүлж хүн тус бүрт нөхцөл байдлын үнэлгээ гарган оролцож байгаа ажээ. Ингэснээр тэднийг нийгэмшүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байгаа тухай “ Эгэл амьдралын мөр” ТББ-ын тэргүүн Ц.Сайхантуяа ярьж байлаа.

С.ХОРЛОО