06.02

Т.Санчир: Сагсан бөмбөг нэг л хэлтэй болохоор хэлний талд асуудал байгаагүй

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Тунгалагийн Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн Лиг болох PBA-ийн “Хинебра” багтай гэрээ хийн ажиллаж байсан билээ. Тэрээр тус багтай байгуулсан гэрээ нь цуцлагдаж байгаа талаар цахим хуудастаа мэдээлжээ.

Т.Санчир "За ямартаа ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр бол асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг л хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүст байрлалаа. Их туршлага боллоо” гэжээ.

Т.Санчирын хувьд дөрвөн тоглолтод оролцохдоо 4.5 оноо, 1.0 самбар бөмбөг авч, 1.75 бөмбөг алдалт гэсэн үзүүлэлттэй байжээ. Түүний оронд БНСУ-ын хамгаалагч Jiwan Kim-ийг авч буй юм байна. Тэрээр 2014-2015 оны улиралд 5.09 оноо, 1.87 самбараас бөмбөг авч, 2.24 оновчтой дамжуулалтыг дундчилсан байна.