06.02

Ч.Ундрал: Академийн шагнал гардуулах ёслолыг хэвлэл мэдээллийн талаас өндөр түвшинд зохион байгуулахыг хүсч байна

Жүжигчин Ч.Ундрал “U art studio”-ийн захирлаар ажиллахын зэрэгцээ Хятадын кино урлагт хөл тавьж,  “Урилга”  хэмээх кинонд тоглож тун ч завгүй яваа гэнэ. Түүний тоглосон кино энэ сарын сүүлчээр Бүх Хятадын кино театруудаар гарч эхлэх аж. Тэгвэл дуучин, жүжигчин, хөтлөгч, менежер гээд олон ажлыг зэрэг амжуулдаг бүсгүй энэ удаа Монголын кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулагчаар оролцож байгаа аж.

 Тэрбээр энэ тухайгаа “Кино академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааг хэвлэл мэдээллийн талаас нь өндөр түвшинд зохион байгуулахыг хүсч, хичээж байна. Энэ ч утгаараа зургаадугаар сарын 7-нд нээлтээ хийх “Шангрилла-2” зочид буудалд ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Энэ жилийн хувьд улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт, үдэшлэг гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Өмнөх жилүүдийнхээс аль болох өвөрмөц, онцлогтой хийхийг л хичээж байна” хэмээн ярьсан байна. Тэгэхээр Ч.Ундралын хэр зохион байгуулагч вэ гэдгийг энэ сарын 7-нд болох академийн шагнал гардуулах ёслолоос харж болох нь ээ.

П.ТУУЛ