Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган -д үр тариа тариалахаар төлөвлөжээ. Үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.7 мянган га-д хүнсний ногоо тариалах юм. Мөн 16 мянган га-д тэжээлийн, 33 мянган га-д тосны ургамал,нэг га-д жимс жимсгэнэ тариална. Харин өнөөдрийн байдлаар 322.2 мянган га-д улаанбуудай, 8.7 мянган га-д төмс тариалаад байна. Үр тарианы тариалалт 102,5 хувьтай, төмс, хүнсний ногооных 43.1- 62.5 хувьтай байгаа бөгөөд Булган, Хөвсгөл Орхон, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай Сэлэнгэ, Төв, Дорнод аймгууд улаанбуудайг төлөвлөсөн хэмжээнээс давуулан тариалжээ. Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 13.7 хувиар илүү, төмсний тариалалт мөн оны төвшинд, хүнсий ногооны тариалалт 3.2 хувиар бага явж байна.