Улаанбаатар-Цэвэр Агаар төслөөс Зуух хөгжлийн төв байгуулж, нээлтээ хийлээ.
Зуух Хөгжлийн Төв нь ашиглалтад орсноор нийслэлийн гэр хорооллын халаалтын хэрэгсэл болох гэрийн зуухны судалгаа туршилтын үр дүнд тогтмол шинэчлэн сайжруулах, үйлдвэрлэгчдэд зуух болон бүтээгдэхүүнээ турших, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх юм байна. Улаанбаатар-Цэвэр Агаар төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг утаа бага ялгаруулдаг халаалтын үйлчилгээтэй болгох зорилгоор зуухны туршилт судалгааны дүнд бүрэн шаталттай зуухыг тогтмол шинэчлэн сайжруулан цэвэр зуухны загвар хийцийг боловсронгуй болгох ажлыг төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу сургалт судалгааны төвийг байгуулж буй нь энэ аж.